images

Үндэсний паркийн 10.2 га-г цэцэрлэгт хүрээлэн болгох зураг төсөл батлагджээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-03-30


   Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрийн 10.2 га газрыг ногоон байгууламж болгохоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж буй “Рио Тинто Монгол компани төслийнхөө зураг төслийг боловсруулж, батлуулснаа зарлав. Тус компанийн “Паркаа хамтдаа бүтээе” төслийн баг 2022 оны наймдугаар сард иргэдийн саналыг авах суваг нээсний үр дүнд өнгөрсөн хагас жилийн хугацаанд 9200 гаруй санал хүлээж авсан бөгөөд тэдгээрт тулгуурлан ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төслөө боловсруулжээ. “Энэ зураг төсөл нь дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд эергээр нөлөөлөх, агаар орчны бохирдлыг бууруулах зорилготой” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин буюу автомашингүй, хүүхдүүдэд ээлтэй, их хотын дуу чимээнээс хол байх шийдэлтэй ажээ. Төслийн дэлгэрэнгүй зураг, төлөвлөгөөг албан ёсны вэбсайт болох www.parkrio.mn-д удахгүй байршуулах гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.