Боксын ДАШТ: Л.Алтанцэцэг нөгөөдөр алтан медалийн төлөө тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-03-24
Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан манай тамирчин Л.Алтанцэцэг өчигдөр мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Ясмин Моуттакетэй тоглож 5:0-ээр ялжээ. Тэрбээр ийнхүү аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж буй бөгөөд ирэх 26-нд Энэтхэгийн боксчинтой тоглох юм. Мөн хүрэл медалийн болзол хангасан М.Энхжаргал өчигдөр Колумбын тамирчинтай тулалдаж 1:4-өөр ялагджээ. Тэрбээр ийнхүү Шинэ Делигийн дэвжээнээ тав тоглож дөрөв ялснаар дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй боксчид өмнө нь ДАШТ-ээс хоёр медаль хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.