91 настай загвар өмсөгч “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарав
Чихэнд чимэгтэй
2023-03-16
Загварын тайзнаа хамгийн олон жил гарсан хэмээн Гиннесийн номд бичигдсэн Америкийн загвар өмсөгч, жүжигчин Кармен Делль’Орефичегийн зургийг Чехийн “Vogue” сэтгүүл хавтсандаа нийтэлжээ. Өдгөө 91 настай К.Делль’Орефичегийн зургуудийг сэтгүүл мөн дотор нүүрэндээ байрлуулснаас гадна амьдралынх нь талаар авсан ярилцлагыг мөн нийтэлсэн байна. Дэлхийн хамгийн өндөр настай загвар өмсөгч 2022 оны 10 дугаар сард “New You” загварын сэтгүүлд нүцгэн цээжээ цагаан хөнжлөөр хагас халхалсан зургаа нийтлүүлж байв. Итали, унгар цустай К.Делль’Орефиче хамгийн анх 1946 онд буюу 15 настайдаа “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.