images

Асашёорюү Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам ном бичжээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-03-09


     “НЕПКО” хэвлэлийн газар Х.Пүрэвбадамын бичсэн “Аварга ингэж төрсөн” номыг эрхлэн хэвлүүлснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Х.Пүрэвбадам нь Асашёорюү Д.Дагвадоржийн ээж бөгөөд амьдралынхаа 60 гаруй жилийн түүхийг өгүүлсэн энэ бүтээлийнх нь редактороор МЗЭ-ийн шагналт зохиолч А.Амарсайхан ажиллажээ. Номын нээлт дээр Х.Пүрэвбадам хэлэхдээ “Би Монголын нэгэн сайхан удамт гэр бүлийн галыг асааж, өрхийг татсанаас хойш 62 жил өнгөрчээ. Үр хойчдоо амьдралаа бичиж үлдээх юмсан гэх хүслээс өнөөдрийн энэ ном бүтсэн. Өөрийнхөө амьдралаар тухайн цаг үеийн тухай өгүүлсэн” хэмээсэн бол нийтлэлч Б.Цэнддоо “Энэ ном бол 20 дугаар зууны сүүлийн хагасын нийгмийн толь. Уншсан хүн уйдахгүйгээс гадна тамирчин гэр бүлийн түүхийг бидний өмнө дэлгэж, тэндээс мөн өөрсдийнхөө амьдралыг унших боломжийг олгоно. Энэ ном цаашид олон хэлээр гарна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Мөн үеэр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаярын “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээр  “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Ижий минь урт наслаарай” хэмээх  дуу бүтээснээ Ардын жүжигчин А.Долгор, “The Voice оf Mongolia” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням, Г.Даваадалай нарын хамтаар дуулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.