“Шүгэл” ажиллагааны хүрээнд иргэдээс мэдээлэл авна
Чихэнд чимэгтэй
2023-03-09
Засгийн газраас авлигатай тэмцэхээр зохион байгуулж буй таван "Ш" үйл ажиллагааны “Шүгэл” ажиллагааны хүрээнд иргэдээс мэдээлэл авахаар болжээ. “Шүгэл” ажиллагаа нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох зорилготой бөгөөд ажлын хэсгийн ахлагч нь Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Солонго юм. Түүний өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлснээр иргэдийн мэдээллийг 1111 дугаарын утас, ажлын хэсгийн гишүүдийн цахим хаяг, цахим сүлжээнд нээх “Шүгэл” хуудсаар авах гэнэ. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангахаа тэрбээр мөн мэдэгдлээ. Гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.