“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг хангалаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК хүний нөөцийн удирдлагын тогтолцоогоо олон улсын түвшинд баталгаажуулж, ISO 30400 цуврал стандартын шаардлагад нийцсэн Хүний нөөцийн менежментийн тогтолцооны үнэлгээ (Human Resources Management System Assessment)-г амжилттай ханган, AFNOR UK / AFAQ HR Management байгууллагын албан ёсны гэрчилгээг гардан авлаа. “Энэ нь хүний нөөцийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаагаа олон улсын шилдэг жишигт нийцүүлэн хөгжүүлж буйн бодит үр дүн” хэмээн компанийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





