images

Хэнтий: 100 жилийн түүхтэй сургууль шинэ байранд оров

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2022-12-27


     Хэнтий аймгийн төв Чингис хотод сургуулийн шинэ барилга ашиглалтад оров. “Алтан гадас” одонт ”Хэрлэн” лаборатори I сургуулийн шинэ барилга нь 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудал, спортын хоёр заал, урлагийн нэг заалтай байхаар төлөвлөгджээ. 22 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс гүйцэтгэлийн чанарт онцсайн үнэлгээ өгч хүлээн авсан энэ барилга нь орон нутагт баригдаж буй сургуулийн хамгийн том барилга юм. Улсын комиссын даалгаврын хөлбөмбөгийн талбай хийснээр гүйцэтгэл нь бүрэн дуусах энэ сургуулийн барилгын зураг төслийг "Нарлаг Хөхий" компани гүйцэтгэж, улсын төсвийн 18.03 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2021 оны тавдугаар сарын 28-наас энэ оны арванхоёрдугаар сар хүртэл “Содон номин констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус сургууль нь 99 жилийн түүхтэй, шинэ Монгол улсын анхны 13 сургуулийн нэг юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.