images

Цахилгаан


    Түүхийн ухааны доктор, олон улс судлалын профессор, дипломатч, орчуулагч Д.Цахилгааны нэр Монголд ганц. Тэрбээр 1942 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд айлын ууган хүүхэд болж мэндэлжээ. Түүнийг төрөхөд нь хамгийн анх лам Чалхаанамсан хэмээн нэр хайрласан гэдэг. Харин сургуульд ороход нь нэрийг нь буруу бичсэнээс болж Цахилгаан болгосон байна. Дунд сургуулийн наймаас аравдугаар анги хүртэл нь Лодонгийн Түдэв орос хэл заадаг анги даасан багш нь байжээ.  Ф.М.Достоeвскийн "Мөрийч", "Газар дороос бичсэн тэмдэглэл" зохиолууд, улмаар Хомэрийн “Илиада”, “Одиссей” туулийг орчуулсан тэрбээр хэдхэн хоногийн өмнө Оросын сонгодог зохиолч И.Тургеневийн зохиолыг гурван ботиор орчуулж гаргасан юм.