images

Үербаатар


   Онцгой байдлын сургуульд Үербаатар хэмээх багш бий. Тэрбээр дэд хурандаа цолтой бөгөөд Усан спорт сургалтын төвийн ахлах багшаар ажилладаг байна. Түүнийг ээж нь хэвлийдээ тээж байх үедээ 1966 оны их үерт өртөж урсахад нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин цэргүүд аварчээ. Тэгээд хэдэн сарын дараа мэндлэхэд, амийг нь аварсан алба хаагчид хүүд Үербаатар хэмээх нэр хайрласан байна. Түүний аав С.Намсрай тус спорт хорооны тамирчин байсан бөгөөд Зэвсэгт хүчинд насаараа Биеийн тамирын албаны даргаар ажилласан, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер, хошууч цолтой хүн байдаг ажээ. Харин ээж Ч.Цагаанлянхуа нь мөн адил ахлагч цолтой, цанын спортын мастер хүн гэнэ. 

 

Эх сурвалж: “Эрдмийн далай” сонин