images

Самбуунямаа


Монголд цор ганц байдаг содон нэртэй хүмүүсийн нэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Н.Самбуунямаа нэрийнхээ тухай манай буланд ийн ярилаа.

     Миний нэрийг нутгийн лам өгч байсан гэдэг. Бага байхад лам нар “Нэр нь тохироогүй хүүхэд байна” гээд хоёр, гурван ч удаа миний нэрийг сольсон юм билээ. Хүмүүс ихэнхдээ л Самбууням, Самбуунямбуу гэж андуурдаг юм. Тав билүү зургаадугаар ангид байхдаа “Идэрийн эх хэлний олимпиад”-ад орж медаль авав аа. Тэгсэн миний нэрийг Самбуунямбуу гэж зарладаг байгаа. Яах аргагүй сургууль нь манай сургууль мөн байсан болохоор өөр ийм нэртэй хүүхэд байхгүй дээ гээд очиж медалиа авч байв. Бүр өргөмжлөл дээр хүртэл Самбуунямбуу гээд биччихсэн байдаг. Одоо ч тэр өргөмжлөл надад бий. Гэтэл хамгийн сонирхолтой нь Монголд Самбуунямбуу гэдэг нэртэй хүн огт байдаггүй. Энэ нэрийг интернэтэд бичээд хайгаад үзвэл бас юу ч гарч ирэхгүй. Ер нь тухайн үед ингээд уралдаан тэмцээнд ороод явж байхад хүүхдүүд миний нэрийг их гайдаг байсан. Би ч өөрийгөө хөгшин нэртэй гэж боддог байлаа. Дараа нь Монголд ганцхан байдаг нэртэйгээ мэдсэнээс хойш нэрээ бүтнээр нь дуудуулахыг хүсдэг болсон. Одоо бол их сургуулийн найзууд намайг Наку гэж дууддаг. Энэ нэрийг би “Facebook хаягтаа нэг үетэй нэр өгөхөөр хайж байгаад санаандгүй олсон юм.