images

“Унаган хайр”


Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд

Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу

Уужмийн холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө

Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайраа...  энэ дууг МУСТА Б.Нармандах оюутан ахуй үедээ дуулсан гэдэг. Түүний анхны уран бүтээлүүдийнх нь нэг, өөрийнх нь нэрийн хуудас болсон “Унаган хайр”-ыг амилуулсандаа ихэд баяртай байдгаа ярилцлага болгондоо дурсдаг ажээ. Тэрбээр нэгэн удаа Дуу миний амьдралаас хэзээ ч салахгүй зүйл юм билээ. Алтанхуяг ах миний дуулахыг сонсоод “Унаган хайр” дууг надад зориулж аяыг нь зохиосон гэж хэлж байсан. Үгийг нь бол Дагвадорж ах хайртай бүсгүйдээ зориулж бичиж байсан түүхтэй. Хүн хэдий өтөлж, хөгширсөн ч гэсэн унаган хайраа хэзээ ч мартдаггүй, үргэлж залуугаар харагддаг гэсэн утгыг илэрхийлдэг сайхан дуу” хэмээн өгүүлжээ. Урлагийн наадамд оролцож буй оюутан Б.Нармандахын хоолойны цар хүрээ, дуулах авьяасыг олж харсан МУГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг энэ дууны аяыг түүнд зориулж зохиосон аж. Харин шүлгийг нь дууны яруу найргийн чадварлаг нэгэн яруу найрагч Л.Дагвадорж бичжээ. Унаган насны хайрыг дуунд мөнхөлсөн урт настай эл бүтээл бүтсэн түүх энэ.