images

Сүндари


    Жүжигчин Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нарын охиныг Сүндари гэдэг. Уг нэр нь хөөрхөн, сайхан бүсгүй гэсэн утгатай энэтхэг үг ажээ. Жүжигчин И.Одончимэг охиныхоо нэрийг өгөхдөө өөрийн багаас хүсэж явсан нэрээ сонгосон гэнэ. Энэ тухайгаа сонинд ярилцлага өгөхдөө "Би  хоёрдугаар ангидаа “Сүндари” гэдэг цэнхэр хавтастай ном уншиж байлаа. Тухайн үед "Ямар гоё нэр вэ, охинтой болоод энэ нэрийг заавал өгнө дөө" гэж бодоод өнгөрсөн. Тэрнээс хойш Сүндари гэдэг нэр миний сэтгэлд явж л байсан. Хэзээ ч мартагдаагүй. Энэ нэрийг хоёр дахь охиндоо л өгөх ёстой байжээ” гэжээ. Урлагийн гэр бүлд өсөж, энэ жил 12 нас хүрч буй Б.Сүндари охин "Хөөрхөн ээжтэй охин" киноны гол дүрд тоглосон юм.