images

Леди Гага


     АНУ-ын алдарт дуучин, дуу зохиогч Леди Гагагийн жинхэнэ нэр нь Стефани Жоанни Анжелина Германотта бөгөөд тэрбээр Нью-Йорк хотод 1986 оны гуравдугаар сарын 28-нд мэндэлжээ. Итали, америк гаралтай С.Германотта охин өсвөр наснаасаа Нью-Йоркийн клубуудэд дуулсан юм. Харин тэр тайзны нэрээ “Queen” хамтлагийн 1984 онд дуулсан “Радио Га Га” дуунаас санаа аван 2006 оноос Леди Гага гэж нэрлэсэн байна. Хатагтай Гага “The Fame” анхны цомгоо 2008 онд гаргасан юм. Уг цомог нь 2009 оны сүүлч гэхэд дэлхий даяар найман сая хувь борлогджээ. Тэрбээр энэ цомгийг гаргахаас өмнө 2007 онд “Pussycat Dolls”, “Fergie” хамтлаг, Бритни Спирс зэрэг алдартнуудад дуу бичиж өгч байв.