images

“Үдэлтийн дуу”


  Хөгжмийн зохиолч О.Бэгзийн ая, Ш.Шажинбатын шүлэг "Үдэлтийн дуу"-ны түүхийг хүргэж байна. Хөгжмийн зохиолч О.Бэгз Үйлдвэр комбинатийн Хараагүйчүүдийн үйлдвэрийн уран сайханчдыг удирддаг байх үедээ "Цацрал" нэртэй хамтлаг байгуулжээ. Тэдний хамтлаг болон үйлдвэрт нь энгийн хараатай хоёр хүн байсны нэг нь О.Бэгз гуай өөрөө, нөгөө нь Соёл урлагийн дээд сургууль төгссөн хамтран зүтгэгч бүсгүй байв. Энэ дууг 1969 онд Зууны манлай дуучин Х.Төмөр анхлан дуулж олны хүртээл болгожээ. Энэ талаар хожим "Угталтын дуу"-ны шүлгийг бичсэн Л.Батбаяр дурсахдаа “Би "Үдэлтийн дуу"-г Х.Төмөр дуулдаг болохоор З.Хангалын хөгжим гэж бодоод "Угталтын дуу"-гаа З.Хангалд өгөх гээд Дуурийн театр руу явж байсан юм. Тэгтэл замдаа хөгжмийн зохиолч Г.Алтанхуягтай таараад учир байдлаа хуваалцтал тэр надад “Үдэлтийн дуу" чинь Хангалынх биш, Бэгзийнх” гэж хэлсэн, тэгээд би О.Бэгзийг зорьсон хэрэг. Дуу гэдэг чинь төрж мэндлэх өөрийн гэсэн заяа тавилантай юм байна гэдгийг би бүр ч сайн ойлгож аваад хоцорсон” гэжээ.