images

Шуурхай хад


    Шуурхай хад нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг “Шуурхайн эх” хэмээх газарт бий. Өндрөөс унаж цуурсан гэх домогтой уг хад чулууг анх “Цуурхай” гэж нэрлэдэг байжээ. Тус суманд нутгийн иргэд, аялагчдын сонирхол татахуйц, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар олон байгаагийн нэг нь энэ юм. "Энэ хад мөнх цаст Мөнххайрхан уулын хажуу хормойд оршдог ба ойролцоо байгалийн үзэсгэлэнт газар, гол, жижигхэн нууртай, дэргэд нь очвол жилийн дөрвөн улирлын өнгө, ааш араншныг нэг дороос харахуйц сайхан нутаг” гэж зарим иргэд тэмдэглэж байжээ. Ховд аймагт Мөнххайрхан, Хөх сэрх, Баатар хайрхан, Мянган угалзат зэрэг том уулс бий.