images

Бангладеш


     Энэтхэгийн хойгийн зүүн хойд хэсгийн Ганга, Жамуна голын хөндийд орших Зүүн Азийн Бангладеш улсын нэр нь бенгалчуудын нутаг, бенгалчуудын улс гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл, тус улсын үндэсний хэлийг бенгал буюу бангла хэл гэдэг бөгөөд үүн дээр газар нутаг, улс орон гэсэн утгатай деш гэх үгийг залгасан байна. Бенгал хэлийг Энэтхэг-Европ язгуурын, санскрит хэлний хамаарал бүхий хэл гэдэг. Орчин үеийн Бангладеш улс 1971 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан юм. Харин одоо тус улс дэлхийн хамгийн их хүн амын нягтаршилтай орны нэг бөгөөд ихэнх нь муслим шашинтан билээ.