images

Чойжамц


     Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд мэндэлжээ. Түүнийг эхээс мэндлэхэд нутгийн лам Чойжамц хэмээх нэр хайрласан нь номын далай гэсэн утгатай юм. Тэрбээр 1993 оноос өнөөг хүртэл тус хийдийн тэргүүн хамба ламаар заларч байгаа бөгөөд 1983 онд Энэтхэгийн Дарамсалад шашны сургуульд явж байсан түүхтэй. Монголд хамба ламтай ижил нэртэй 526 хүн байгаа бол Номындалай нэртэй хоёр хүн байна.