images

“Амин нутаг”


     Хөгжмийн зохиолч Л.Балхжав Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа энэ дууны аяыг хийжээ. Түүнийг нэг удаа эмнэлэгт хэвтэж байхад нь улс төрийн сэдэвтэй дууны уралдаан зарлагдаж, төрөл дотор нь эх орон, нутгийн тухай сэдэвтэй дуу байж гэнэ. Тухайн үед тэрбээр нэгэн хамтлагт харьяалагдаж, дөнгөж ая зохиож эхэлж байсан учир өөрийн гэсэн дуутай болж, уралдаанд орохоор шийджээ. Тэгж байтал орных нь толгойд нэг сонин байсан нь нүдэнд нь өртсөнд шүүрэн авч үзвэл "Амин нутаг" гэх шүлгийг олж харжээ. Шүлгийн эзнийг нь хэн болохыг анзаараагүй ч ихэд таалагдаж аялгуу нэмээд дуу болгожээ. Тэгээд хэнээр дуулуулахаа бодож байгаад ардын жүжигчин Д.Самбууд өгч дуулуулаад уралдаандаа оролцтол хоёрдугаар байранд оржээ. Тэргүүн байранд нь “Бөмбөг дэлбэрвэл аюултай” хэмээх дуу орж гэнэ. Эвлэлийн төв хорооноос шагналын эздийг ёслол төгөлдөр дуудан гардуулах үед л Л.Балхжав дууны шүлгийн зохиолч нь Дэндэвийн Пүрэвдорж гэдгийг анх мэджээ. Үүнээс хойш дахин яруу найрагч Д.Пүрэвдоржтой ахин хамтарч Чингис хааны 800 жилийн ойгоор “Бурхан эх орон” хэмээх дуу хийсэн юм.