images

Барьмэд


    Баттулгын Барьмэд нь Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, өдгөө Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ахмад цолтой офицер юм. Дөрвөн хүүхэдтэй айлын том бөгөөд түүнийг мэндлэхэд аав нь Архангайд алдартай лам Лувсанг гэртээ урьж нэр хайрлахыг хүсэхэд “Барьмэд” хэмээн чихэнд нь шивнэжээ. Барьмэд” гэдэг нь төвөд үг ажээ. Б.Барьмэд өөрийгөө хүмүүст танилцуулахаар “Казах нэр юм уу?” гэж асуудаг гэнэ. Тэгэхээр нь энгийнээр ойлгуулахын тулд “Барь, Мэд” гэж салгаж хэлдэг бөгөөд найзууд, онжавууд, хамаатан, ах дүү нар нь “Баарий” гэж дууддаг ажээ. Б.Барьмэд нь БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргээд салааны захирагчаас цэргийн албаны офицер хүртлээ дэвшин ажиллаж байгаа хүн юм. Түүний гэргий Л.Баасанхүү Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажилладаг, тэд Билгүүн гэдэг нэг хүүтэй. 

Эх сурвалж: Соёмбо сонин