images

Г.Жавхлантгарьд


   Японд сурч, ажиллаж буй сэтгүүлч Г.Жавхлантгарьд нэрийнхээ учрыг манай сайтад ийн ярилаа.

    Миний төрсөн эгчийг Хатангарьд гэдэг юм. Бид хоёул Монголд цор ганц нэртэй. Манай аав Ганхуяг айлын том хүү учраас эмээ маань том хүүгийнхээ анхны хүүхдийг хүү гарвал Хангарьд, охин гарвал Хатангарьд гэж нэрлэе гэсэн юм билээ. Харин би Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эхээс мэндэлжээ. Манай сум Жавхлант гэж догшин сүрлэг хайрхны энгэр бэлд байдаг. Ингээд тэр сүрлэг хайрхны нэр дээр шувуудаас хамгийн өндөрт нисдэг гарьдын нэрийг залгаж ийм том нэр өгсөн юм билээ. Бага байхад нэр маань хүнддэж өвчин их ороодог байсан ч солиогүй.