images

“Цагаан сар”


     Анх “Цагаан cap” дууг хүмүүсийн сэтгэлд хоногштол дуулсан дуучин нь гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуай билээ. Тэрээр 1924 оны тухай бичсэн нэгэн номд “Цагаан cap” дууны үг байсан тухай дурссан юм. Эхэндээ үгийг нь ойлгоогүй ч хүргэн ах нь хэл уран зохиолын багш тул утга, агуулгыг нь тайлбарлаж өгчээ. Дуучин маань 1998 онд энэ дуугаараа Ардын богино дууны улсын анхдугаар уралдаанд оролцож, гуравдугаар байрыг эзэлсэн юм. Энэ үеэс хүмүүс “Цагаан cap” дууг мэддэг болсон түүхтэй. Харин гавьяатаас хойш олон дуучин дуулсан болохоор дууны үг, аялгуу нь өөрчлөгдсөн гэнэ. Ардын дуу бүхэн өөр өөрийн домогтой байдаг. Харин “Цагаан cap” дууг нь хүрээний хөөрхөн хүүхэн Янжиндуламд зориулсан юм санж. Да хүрээний баян ноёны ганц охин Янжиндулам тухайн үедээ үзэсгэлэн гоогоороо алдартай бүсгүй байж. 20 насны босгыг шүргэх үеэс нь нутгийн залуус, баян ноёд гэргийгээ болгох гэж элдвийн арга хэрэглэсэн гэдэг. Харин Янжиндулам бүсгүй гэнэн багын хайр сэтгэлдээ үнэнч үлдэж, цагаан сарын шинийн нэгний өглөө ижий, аавдаа золгочхоод хайртай залуугаа даган холын хол явсан домогтой ажээ. Энэ үеэс “Цагаан cap” дуу ам дамжин дуулагдсаар өдгөө бидний үед ирсэн нь энэ юм.