images

Сантмаргац


    Сантмаргац сум нь одоогийн Завхан аймгийн нутагт оршдог бөгөөд 1921 оны хувьсгал ялсны дараахан Бадрах, Холбоо, Ширээ гэж нэрлэгдэх болсон жижиг сумуудаас бүрэлдэн тогтжээ. 1922-1924 оны үед улс даяар нутаг дэвсгэр засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж, нутгийн захиргааг шинэчлэн өөрчилсөн байна. Тэр үеэр буюу 1924 оны өвөл сумын баруун захын Талингар хэмээх өвөлжөөний газар сумын ардын төлөөлөгчийн хурал болжээ. Тус хурал дунджаар 20 өрхөөс бүрэлдсэн хоршоог тус бүр таван өрхөөс бүрдсэн гурван баг байгуулж, илүү гарсан өрхийг одоогийн Ургамал суманд шилжүүлж, сумын захиргааг дарга Цэдэнжав бойдаа, нарийн бичгийн дарга, туслах болон зарлагын орон тоотойгоор сонгосон байна. Сумын нэрийн тухай асуудал гарч, Цэдэнжав бойдаагийн саналаар Сант толгой, Маргац уулын нэрээр Сантмаргац гэж нэрлэхээр тогтож, улмаар хошууны хурлаар батлуулж авчээ.