images

"Борголжин"


     Монгол хувцсыг орчин үеийн загвараар урладаг “Борголжин” брэндийг 2017 оны есдүгээр сард МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн Э.Сарантуяа, Б.Батчимэг нар байгуулжээ. Тэдний эзэмшсэн мэргэжил хэдий ондоо ч сонирхлоороо нэгдэж хувцас загварын салбарт зориглон орсон байна. Улмаар тэд “Сэвгэр”, “Борголжин” нэртэй хэвлэмэл хээтэй цамц үйлдвэрлэн гаргажээ. Борголжин гэдэг үг нь хошуу тойрч ургасан сахал буюу жирвэгэр сахал гэсэн утгатай юм.