images

93//Kidult


   93//Kidult брэндийг монгол загвар зохион бүтээгч М.Нямсүрэн анх байгуулжээ. Тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2015 онд төгсөөд өөрийн гэсэн брэндтэй болох төлөвлөгөө гаргаж хоёр найзын хамтаар эхлүүлж байжээ. Үүнээс нэг жилийн дараа тэд өөрсдийн төв дэлгүүрээ нээж, Австралийн онлайн дэлгүүртэй хамтарч ажиллах болсон байна. Тэд маркийнхаа нэрийг өгөхдөө ирээдүй рүү тэмүүлсэн, хэзээ ч зогсохгүй, байнга эрч хүчтэй байх залуу хүмүүсийг илэрхийлж  "Kid", "Adult" гэх хоёрыг үгийг нэгтгэжээ. Хүүхдээрээ том болж, гэнэн мөрөөдлөө орхихгүй, харин ч түүнийхээ хойноос чин сэтгэлээсээ явах эрмэлзэл 93//Kidult багийн үндсэн зарчим гэнэ. Тус брэнд нь өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөр тутмын шинэлэг загваруудыг хэрэглэгчдэд санал болгодог ажээ.