images

“Би ч үгүй”


     Монголын анхны эмэгтэй рок дуучин, альтернатив Отгоо нэрээрээ олонд танигдсан Х.Отгончимэгийн анхны дуу бол “Би ч үгүй” билээ. Тэрбээр энэ дуугаа 1996 онд зохиожээ. Амьд хөгжим сонсоод сууж байсан охинд гэнэт л ийм дуу хийх санаа төрсөн аж. Учир нь тэр хоёрдугаар ангийн сурагч байхаасаа л хүссэн сэдвээрээ дуу зохиож дуулах дуртай охин байсан гэнэ. Х.Отгончимэг "Би ч үгүй" дууныхаа тухай “Тэнгэр цэлмэхгүй мэт бүрхэг байна, тэндээс салхи над руу үлээж байна. Наран мандахгүй мэт жаргаж байна, надаас гуниг салахгүй мэт дагаж байна” гэсэн үгтэй болохоор гунигтай  үедээ бичсэн байх. Найз залуу нь орхиод явчихсан юм шиг өнгө аястай. Гэхдээ тэр залуу нь яваад өгсөн ч “Чи надаар дутахгүй бол би ч бас үгүй” гэсэн утга оруулсан юм. Энд миний үзэл бодол гарч ирж байгаа. Надад хэн нэгэн таалагдтал би түүнд таалагдахгүй бол тэр хүнтэй нэг их юм ярих хэрэггүй гэсэн бодолтой явдаг” хэмээн ярьжээ. Тэрбээр энэ дуугаа 1997 онд дуучин Т.Ариунаагийн төрсөн өдрийн тоглолт дээр дуулсан бөгөөд түүний анхны тайз энэ болжээ.