images

"Мөнхийн залуу хайр"


    Уг дууны шүлгийг 1994 онд яруу найрагч Д.Хүрэлбаатар “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажиллаж байхдаа зохиожээ. Түүн дээр нь хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр аялгуу нэмж дуу болгоод байж гэнэ. Тэгтэл нэг өдөр "Хан Хэнтий" чуулгад ажилладаг дуучин Д.Бямбажав хөгжмийн зохиолчтой уулзаад орон нутгийн чуулга, театрын дуучдын дунд зарласан уралдаанд оролцох гэж байгаа тухайгаа дуулгаж “Мөнхийн залуу хайр" дууг тань дуулъя” хэмээн гуйжээ. Тэрбээр зөвшөөрсөн хариу амархан авч анхныхаа бүтээлийг дуулан тэмцээндээ оролцохоор барахгүй түрүүлсэн байна. Дуу нь ч тухайн үедээ нийтийн дууны хэв маягийг эвдсэн бүтээл болсон гэгдэж шүүмжлэгч, урлаг судлаачдаас өндөр үнэлэлт авсан гэдэг. Хожим нь дуучин Д.Бямбажав анхны тоглолтоо  “Мөнхийн залуу хайр” нэртэйгээр хийжээ.