images

“Дэлгэрэхийн гол”


Яруу найрагч Б.Отгонбаяр “Дэлгэрэхийн гол” дууны түүхийг ийн хүүрнэлээ.

     Дэлгэрэхийн гол бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Марз хайрхан уулаас эх аван урсдаг гол. Одоо бол Хожуулын гол нэртэй. Социализмын үед нэг хэсэг Дэлгэрэхийн гол гэж нэрлэсэн нь их сайхан санагдсан юм. Анх ийм дуу хийх санааг би гаргаж Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт захиргааны Д.Туяа эгчид хэлж байлаа. Д.Туяа эгч их уран бүтээлч сэтгэлгээтэй хүн байдаг. Бид хоёр ярьж тохироод Тарвагатайн нурууны уран бүтээлийн аялал зохион байгуулав. Тэнд яруу найраг, хөгжмийн зохиолч, зураач, судлаач, бурхан урлаачийн гээд дөрөв таван баг явсан. Би яруу найргийн багаа ахалж, хөгжмийн багаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндондов ах ахалсан. Ингэж Тарвагатайн нурууны үзэсгэлэнт уул усны тухай дуу бүтээсний нэг нь “Дэлгэрэхийн гол” болж Усны-Эхийн Далантай ах дуулж байлаа. Аяллын дараа бид “Эгшиглэнт уулсын эх орон” гэж CD гаргасан.