images

Дацангийн цанто


     “Дацангийн цанто” гэж чойр дацанд шавилагч лам нараас аль их эрдэмтэй хүмүүсийн нэрсийг тэмдэглэсэн бичиг юм. 1960-аад оны үед эдүгээ Гандантэгчинлин хийдийн Дашчойнболд хурж буй Ц.Лувсан гуайн зиндааны (эрт энгийн болсон) нэгэн хүний нялх хүүхэд нь өвчин ороогоод уйлагнаад болохгүй байсанд Гандантэгчинлин хийдэд хурж байсан С.Галаарид хэмээх ламаас арга чарга асуувал “Дацангийн цанто” хоёр удаа уншуул” гэжээ. Тэгээд тэр лам “Дацангийн цанто” уншсанаар хүүхэд нь зүгээр болж гэнэ. Олон дээд лам нарын алдар нэрийг дуудсаны буян их юм.

“Монголын Бурханы шашны аман түүх 2” номоос.