images

“Туйлын тансаг үзэмчин”


    2019 онд дуучин Самбуугийн Нинжинд Өвөр Монголоос нэгэн дууны санал иржээ. Цагаан сарын баярт зориулсан хоёр үзэмчний сүлд дуу болсон "Туйлын тансаг үзэмчин" гэх дууг дуулж өгөөч гэсэн аж. Тухайн үед дууг өмнө нь олон хүн дуулж, ялангуяа амьд хөгжимтэй амилуулсан байсан хэдий ч хөгжмийн найруулгыг шинэчлэн хүндэтгэл ёслолын шинжтэй болгож дуулахаар шийджээ. Тэгээд дууны фонограммаа нэг өдрийн дотор хийж тэр өдрийнхөө үдээс хойш нь очиж хоолой бичлэгтээ оржээ. Энэ тухайгаа дуучин С.Нинжин өөрийн цахим хуудсандаа хуваалцахдаа “Намайг өвөр монгол түмэн Цагаан сарын баяртаа зориулан нутгийнхаа дууг дуулуулахаар санал тавьсан нь маш хүндэтгэлтэй санагдсан. Би өөрөө ч бие даасан уран бүтээл гаргаж амжаагүй, телевизийн ажилтай гээд завгүй яваад байсан үе. Очоод дуулаад оролцоход Өвөр Монголын алдартай бөхчүүд, эрдэмтэд, улс төрийнхөн гээд мундаг хүмүүс дууны клипт оролцохоор цугларсан байсан” гэжээ.