images

"Хотын гудамж"


     1994 онд трэш метал хөгжмийн урсгалаар гарч ирсэн “Madness” хамтлагийн залуус 1997 онд “Хотын гудамж” гэдэг дуу хийж рок пол урсгал руу оржээ. Энэ хамтлагийн анхдагч Ч.Оюунсайхан Дорноговь аймгийн Сайншандынх бөгөөд оюутан болж ирээд Улаанбаатар хотыг үзсэн анхны сэтгэгдэл нь энэ дууг бичихэд хүргэжээ. Харин энэ дуугаа арван нэгэн жилийн дараа 2008 онд клиптэй болгосон байдаг. Мөн 2013 онд "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран Улаанбаатар хотын ойн өдрөөр шинэ хувилбар бүтээн дуулж байв. Ингэхдээ "Улаанбаатар хотын гудамж" нэртэйгээр дүрсжүүлж олны хүртээл болгосон билээ.