images

“Хүний сайхан орчлонд”


    Энэ дууг 30 жил нөхөрлөсөн Г.Дашхүү, Л.Жанчивдорж нарын үр хүүхдүүд аав нартаа зориулж бүтээлгэжээ. 2006 онд найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин Ж.Галбаяр нар хүндэтгэлийн тоглолт хийхээр болж, аавын тухай дуу хийхээр тохиролцжээ.  Тэгээд хэнээр шүлгийг нь бичүүлэх вэ гэж ярилцаж байгаад яруу найрагч Ц.Бавуудоржид хандтал сэтгэлд нь нийцсэн сайхан шүлэг бичиж өгч гэнэ. Дараа нь СУИС-ийн багш Т.Сэр-Од дээрээ очиж дууныхаа аяыг хийлгэжээ. Тэрнээс хэдхэн хоногийн дараа удалгүй ууны ая ч бэлэн болж,  өнөөх хоёр луугаа залгаж “Дуугаа ажил дээр ирээд сонсоорой” гэж хэлжээ. Энэ талаар Ж.Галбаяр өөрийн цахим хуудсандаа “Анх багшийгаа дуудахад нь очоод дуугаа сонсоод анх ихэд урам хугарч билээ. Учир нь хөгжмийн зохиолчид өөрсдөө дуугаа  дуулахаараа солгойроод, гоё сонсогддоггүй” гэж дурсаж бичсэн байна. Эцэст нь хэнээр дуулуулах вэ гэхэд бүгд л санал нэгтэй С.Жавхлан гэцгээсэн аж. Бие биенээ сайн танихгүй ч уг дуучинд санал тавьтал дуугаа ч сонсоогүй хэрнээ шууд л зөвшөөрсөн гэдэг. Ингэхдээ “Галаа найз нь нэг ч төгрөг авалгүйгээр чамд энэ дууг хийж өгнөө гэж. Тэрээр хэлсэн дээ ч хүрч, Жавхлан дуултал Сэр-Од багшийг нь дуулахад онцгүй санагдаж байсан нь уулга алдтал сэтгэлийг нь хөдөлгөсөн гэнэ.