images

Volkswagen


     Германы засгийн газар ард түмэндээ зориулж масс үйлдвэрлэлээр хямд өртөгтэй автомашин бүтээхээр 1937 онд “Volkswagenwerk” автомашиний үйлдвэрийг байгуулжээ.  Энэ нь монголоор “Ард түмний автомашины компани” гэсэн утгатай үг юм. Компаний төв Вольфсбург хотод байх бөгөөд тухайн үед хөдөлмөрчид ажиллуулж байсан аж. Гэвч масс үйлдвэрлэл эхлэхээс өмнө дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул цэргийн техник үйлдвэрлэх болсон байна. Үүний улмаас дайснуудын бай болж үйлдвэр сүйдсэн ч холбоотон улсуудын дэмжлэгээр 1946 онд үйлдвэрийг дахин сэргээжээ. Энэ үед “Volkswagen” буюу “Ард түмний автомашин” нэртэй болсон бөгөөд 1950-иад онд үйлдвэрлэл нь өргөжиж, гадаадын улсуудад автомашин нийлүүлэх болсон байна. Харин одоо “Volkswagen” групп Германы “Audi”, “Porsche”, Испанийн “SEAT” (Sociedad Española de Automóviles de Turismo), Чехийн “Škoda”, Их Британийн “Bentley”, Италийн “Lamborghini”, Францын “Bugatti” зэрэг хэд хэдэн автомашины компанийг эзэмшдэг бол группын ихэнх хувьцааг Поршегийн гэр бүл эзэмшдэг ажээ.