images

Гэгээнсар


      2010 оны хоёрдугаар сарын 14-нд цагаан барс жилийн шинийн нэгэн, Валентины баяр давхацсан билээ. Энэ өдөр жүжигчин Д.Баттөмөрийн ууган охин Гэгээнсар мэндэлсэн юм. Аав, ээж нь охиноо гэгээн хайрын баяр, Цагаан сарын баярын өдөр төрснийг бэлгэшээн ийм нэр хайрлажээ. Удаах охин нь мөн л хоёрдугаар сард төрсөн бөгөөд Ялгуунсар хэмээн нэрлэсэн байна. Б.Гэгээнсар охин 2018 онд "Том зургаан толгой" хүүхдийн уран сайхны кинонд тоглосон юм. Манай улсад ийм нэртэй 43 хүн байгаагийн 42 нь 2010 оноос хойш төржээ.