images

Ballentine’s


     Шотландын алдарт "Ballentine's" вискиг бүтээсэн Жорж Баллинтайн 1809 онд төрсөн бөгөөд 13 настайдаа Эдинбург явж хүнсний дэлгүүрт ажиллажээ. Улмаар 1836 онд 27 настай байхдаа өөрийн нэрийн дэлгүүр нээснээс гадна соёолжны гар аргаар хийсэн чанартай вискигээр мэргэшиж Ballentine's вискиг мөн л өөрийн нэрээр гаргасан юм. Харин Баллинтайн гэдэг нь шотландчуудын эрэгтэй хүүхдэдээ өгдөг мөргөлийн газар гэсэн утгатай түгээмэл нэр юм. Баллинтайны дэлгүүр 1856 оноос нэрийн вискигээ 16 километр дотор үнэгүй хүргэж өгөх үйлчилгээ нэвтрүүлж, 1881 онд дэлхийн зах зээлд орж иржээ. Гэвч удалгүй үүсгэн байгуулагч Жорж Баллинтайн нас барсан байна. Хэдийгээр Жорж Баллинтайн өөд болсон ч дэлхийд алдартай вискиний үйлдвэрийг 1885 онд хатан хаан Викториагийн шагналаар шагнажээ.