images

Huawei


     Хятадын мэдээллийн технологи, ухаалаг төхөөрөмж, дэд бүтцийн томоохон компани болох “Huawei”-г 1987 онд 44 настай Рэн Жэнфэй байгуулжээ. Тэрбээр Хятадын ардын армийн цэргийн техникч байсан юм. Харин одоо түүний байгуулсан компани дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 195 мянган ажилтантай болжээ. Энэ компанийг монголчууд "Huawei" ухаалаг гар утас, "Huawei MediaPad" таблетаар нь илүүтэй мэддэг. Тэгвэл "Huawei" гэх нэрийг шууд орчуулахад Хятадын амжилт, Хятад чадвартай, гайхамшигт амжилт гэсэн утга илэрхийлдэг ажээ. Тодруулбал, нэрийнх нь эхний үе  huá нь хятад эсвэл Хятадын гэсэн утга илэрхийлдэг бол дараагийн үе `wéнь амжилт, үйл явдал гэсэн утгатай гэнэ. Тэгвэл Рэн Жэнфэй компаниа ийн нэрлэх болсон шалтгаан нь ханан дээр байсан  буюу Zhōng huá yǒu wéi гэх уриа үгийг олж харснаас эхтэй аж. Энэ бол Хятадад амлалт бий гэсэн утгатай уриа үг юм.