images

Богд хааны ордон музейн даргаар эхнэр, нөхөр хоёр ажиллаж байжээ


     Богд хааны ордон музейн даргаар нэг гэр бүлийн хоёр хүн дараалан ажиллаж байсан ховорхон тохиол бийн гэрч болсон фото зургийг толилуулж байна. Тус музейг анх 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд байгуулснаас хойш олон дарга солигдож явсаар энэ зурагт буй Сэнгийн Чулуунбаатарыг 1952 оноос даргаар ажиллаж байх үед буюу 1965 онд энэ байгууллага Улсын төв музейгээс өрх тусгаарлаж Богд хааны ордон музей гэгдэх болсон бөгөөд үүгээр үзвэл тэрбээр энэ музейн анхны дарга болох юм. С.Чулуунбааатар нь энэ албандаа 14 жил ажиллаад 1965 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн байна. Түүний дараа халааг нь авсан хүн нь Догсомын Ундрах байв. Тэгвэл Д.Ундрах нь С.Чулуунбаатарын эхнэр ажээ. Д.Ундрах энэ ажлыг авч музейн даргаар 1977 он хүртэл буюу 12 жил ажилласан түүхтэй. Улсын түүх соёлд томоохон байр суурь бүхий онц чухал музейн удирдлагад нэг гэр бүлийн хоёр дараалан он удаан жил ажилласан ийм явдал Монголын төдийгүй дэлхийн түүхэнд ховор болов уу хэмээн энэ зургийг толилуулав.