images

Мандала


     Мандала гэдэг үг санскрит хэлний тойрог гэсэн үг ажээ. Тойрог нь амьдрал хэзээ ч төгсөхгүй, төгсгөлгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Мандалагийн бас нэг гол илэрхийлэл нь төв, цөм гэсэн утга аж. Мөн буддын болон хиндү шашны болон зан үйлд хэрэглэгддэг бүдүүвч дүрслэл юм. Эрт үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн мандалаг өөрсдөө зурж, бүтээж, урлаж ирсэн байна. Энэ нь үр дүнгээ тухайн нэг хүнд төдийгүй нийгэмд эерэгээр үзүүлдгийн учир зөвхөн Түвд, Энэтхэг зэрэг Буддын шашинт орнуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт мандалатай бясалгаж, үүнийгээ ариун урлал буюу урлагаар анагаах "Art Therapy" гэж нэрлэх болсон. Манай улсад Мандала нэртэй орон сууцны хотхон, үйлчилгээний газар, ресторан, дэлгүүр байдгаас гадна хүн ам, өрхийн мэдээллийн санд ийм нэртэй 21 хүн байна.