images

Халдварт өвчнийг таньж устгасан нь


     Гэсэр лам нэг удаа хэдэн хүн харуулд гаргаж, “Аль нэгтэйгээс ганц үхэр тэрэгтэй хүн гарч ирэхийг харж бай. Хүрээ рүү ойртуулж болохгүй, түргэн хэлээрэй” гэжээ. Үдээс хойхно ганц үхэр тэрэгтэй хүн гол өгсөөд явж байгаа харагдаж гэнэ. Гэсэр ламд хэлтэл “Түргэн очоод тэнд нь байлгаж бай. Би одоохон очно” гээд өөрөө ч гарч гэнэ. Үхэр тэрэгтэй хүнтэй очиж уулзвал, үхрийн мах аччихсан, хүрээ оруулж худалдах тухайгаа хэлж гэнэ. Үүнийг сонссон Гэсэр лам бүгдийг авахаар үнэ тохироод дор нь буулгуулж, нөгөөх махны эзнийг тэндээс нь буцаажээ. Өөрөө жодгор барьж ороод, хамт явсан хүмүүсийнхээ хэдийг нь модонд явуулж, нөгөө хэдээр нь гүнзгий газар ухуулан, хээр гал түлж, том тогоонд нөгөө махыг өөрөө эвдэж жижиглээд чанаж гэнэ. “Махыг би эвдэж үйнэ. Та нар гар хүрсний хэрэггүй, болохоор нь надад авчирч өгөөд бай” гэжээ. Ганцхан өдөр бүтэн үхрийн мах ганцаараа идэж, мөнөөх нүхэндээ морь харж шороо чулуугаар дарж булжээ. Тэр нь гоц халдварт өвчнөөр үхсэн үхрийн мах байсан гэдэг.

Эх сурвалж: Өвгөн гэсэр Богдын цадиг домгийн цоморлиг