Флагеллум Дей
Өнөөдрийн Нэр
2023-02-08
Хүннү гүрний удирдагч Атиллаг Флагеллум Дей буюу "Эрлэгийн элч" гэж нэрлэдэг байжээ. Аттила Эртний Ромчуудын дунд харгис хэрцгий зангаараа алдартай нэгэн байв. Тэрээр Хүннү гүрний ноёрхлыг амжилттай өргөжүүлж, түүхэн дэх хамгийн агуу "Варвар" удирдагчдын нэг хэмээн тооцогддог. Хүннүчүүд 375 онд Төв Азиас нүүдэллэн ирж баруун зүгийн орнууд руу дайран довтолсон байдаг. 14 дүгээр зууны сүүлчээр амьдарч байсан Ромын түүхч Аммианнус Марселлнус Хүннү нарын тухай “Тэд ой гутмаар, зэвүү хүрэм муухай царайтай, хоёр хөлтэй зэрлэг амьтнууд“ гэж бичиж үлдээжээ. Харин Клермонт сүмийн хамба лам Сидониус Аполминориусийн 433-479 оны нэгэн илтгэлд “Царай нь хүртэл дөнгөж төрсөн хүүхэд мэт айж сүрдмээр дүр төрхтэй. Хавтгай нүүрэндээ зохимжгүй навтгар хамартай бөгөөд түүнийгээ ороож боох ба төмөр дуулга унжлагатай“ гэж дурьджээ. Энэ мэт тоо томшгүй, олон аймшигт мэдээнүүд салхи мэт хурдан бүхий л Европоор тархсан гэдэг. Хэдийгээр эртний Ром Хүннү нарыг зэрлэг хүмүүс гэж үздэг байсан ч Аттилагийн хүмүүжил нь хүмүүсийн төсөөлж байсан харгис хэрцгий байдлаас өөр байсан юм.
Эх сурвалж: "Монгол орны лавлах" номоос
History.com