images

Монгол шуудан


     Оросын рок хөгжмийн анхдагчдын нэг ийм нэртэй хамтлаг бий. Москвагийн Техникийн их сургуулийг дөнгөж төгсөөд байсан 23 настай В.Скородед энэ хамтлагийг 1988 онд байгуулжээ. Хамтлаг ийм нэр авсны учир Монголтой үнэндээ огт хамаагүй юм. Энэ талаар В.Скородед хожим бичихдээ “Нэр бодож явсан үе. Автобусны буудал дээр зогсож байтал дэргэдэх мухлагт нэг их гоё зурагтай маркууд үзэгдэнэ. Ахиулаад харвал “Монгол шуудан” гэсэн байна. Монголын марк ажээ. Монгол нь хамаагүй, тэр нэр нь л эвтэйхэн санагдаад. Тэгээд л хамтлагаа ингэж нэрлэсэн. Тохиолдол л юм даа” гэсэн бий. Тоглолтын маш өвөрмөц хэв маягтай энэ хамтлаг баримталдаг урсгалаа анарх-рок гэж тодорхойлдог байв. 30 гаруй жилийн хугацаанд хамтлаг 18 альбом гаргасан бөгөөд сүүлийнх нь 2020 онд гарчээ.