images

Ган-Эрдэм


     2015 оны есдүгээр сарын 1-нд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Батцэцэг амаржиж хүүтэй болсон билээ. Улмаар хүүд аав, ээж нь Б.Ган-Эрдэм хэмээх нэр хайрласан бөгөөд галт тэргэнд төрсөн Монголын 70 дахь хүүхэд болсон юм. Мөн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-аас хүүг орон нутгийн чиглэлд 18 нас хүртлээ үнэгүй зорчих эрх бэлэглэж байлаа. Одоогоор Монголд 19 Ган-Эрдэм байгаагийн 16 нь 2011 оноос хойш төржээ.

Зураг дээр: Б.Ган-Эрдэм хүүгийн аав Ц.Батбаярт "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-аас шагнал гардуулж байна.