images

Дилова


     Дилова хутагт буюу Б.Жамсранжав нь Монголын шашин төрийн зүтгэлтэн билээ. Тэрбээр таван настайдаа Диловын хувилгаанаар тодорч, шашны боловсрол эзэмшсэн байна. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Хутагтын нэрийг хэвлэлд кирилл болон монгол үсгээр Дилова, Дилов, Дилува, Дилув, Дилав, Дилуб гэх мэтчилэн олон янзаар бичсээр иржээ. Харин Б.Жамсранжав нь өөрийн нэрийг монгол бичгээр ямагт “Дилова”, латин үсгээр бол “Dilowa” хэмээн тууштай бичиж ирсэн учраас ингэж бичих нь зөв юм.