images

Жа ламаас айсандаа малгайн жинс нь чичирч байсан


Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Дөрветийн Кузар гуай хуучилсан нь

     Миний эцэг 33 нас хүртлээ Сагсай сумын нутагт амьдарч байжээ. Тэгтэл Жа лам Дамбийжанцан гарч ирээд ард түмнийг хөөж зовоож эхэлж. Манай айлууд Сагсай суманд нутаглаж байтал Жа ламын хоёр цэрэг ирээд аавыг цэрэг болгоно гээд барьж аваад Баян-Өлгий аймгийн Шар нуурт хүчээр авч иржээ. Үүнийг аав өөрөө ярьсан юм. Шар нуурт их олон гэр барьсан байж гэнэ. Жа лам гэр дотроо хөлөө жийгээд сууж байдаг. Гаднаас орж ирсэн хүмүүс гутлын өлмийд нь мөргөж мэндэлдэг гэнэ. Жа лам адис өгөөд гаргадаг байжээ. Цэрэг, энгийн аль ч хүмүүс энэ ёсыг дагана. Хушай гэдэг залан цолтой хүн Жа ламд мөргөхөд айсандаа малгайн жинс нь чичрээд байсан гэдэг. Хүмүүсийг айлгах гэж толгой дээгүүр нь хий бууддаг байсан гэдэг.