images

Богд хааны машиныг хүргэж ирэв


     Богд хаан 1912 оны эхээр Хятадын Тяньжин хотод ажиллаж байсан Америкийн пүүст автомашины захиалга өгсөн байдаг. Улмаар тус пүүс Детройт дэх "Ford" машины үйлдвэртээ захиалга өгч худалдаанд бэлэн байгаа машин явуулахыг захиснаар Детройтоос Тяньжинд усан замаар машиныг тээвэрлэн ирүүлжээ. Харин Тяньжинаас Хүрээ хүртэл 5000 километр замд Этан С.ЛеМанён машиныг жолоодон 32 өдрийн турш явж ирсэн байна. Тэрээр 11 дүгээр сард Хүрээнд ирсэн ба өдрийн сайныг хүлээж ирснээсээ долоо хоногийн дараа Богдын ордонд машиныг оруулжээ. Энэ үеэр жолооч Этан С.ЛеМанёны Богд хааны жолооч Бадамтай авхуулсан зургийг та харж байна.

Эх сурвалж: Tolgoilogch.mn