images

“No women No cry”


     Энэ дуунд Боб Марли өөрийн төрөлх нутагтаа өсөж торнисон үеийнхээ тухай өгүүлдэг. Тухайн үеийн цаг төрийн тогтворгүй үйл явдал, нийгмийн болж бүтэхгүй гэх асуудалд цөхөрч буй хүмүүсийг эмэгтэй хүнээр төлөөлүүлж дуундаа оруулжээ. Тэгээд дуугаараа эмэгтэй хүнийг аргадаж дуулахдаа “Эмэгтэй минь, битгий уйлаарай. Бүх зүйл сайхан болно" гэсэн санааг агуулдаг. Боб Марли Тренч Таунд амьдарч байсан өөрийнхөө тухай ярихдаа “Би ядуу амьдрал дунд өссөн. Надад машин, такси, автобусны мөнгө юу ч байгаагүй. Гагцхүү миний хөл цорын ганц сүйх тэргийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Тэгээд ч надад өөрийгөө ядуу гээд зүгээр л байгаад байх нь утгагүй учраас өөрийн хүчээр л цаашаагаа явах хэрэгтэй болсон юм” гэжээ. Боб тухайн үед өөрийн зохиосон дуунуудаа өөрийнхөө нэрээр гаргадаггүй байв. Тухайлбал, 1975 онд гаргасан энэ дуугаа өөрийн нэрээр гаргаагүй аж. Хэдийгээр Боб Марли энэ дууг өөрөө бичсэн гэж таамагладаг ч дууны үг нь маш хувийн шинжтэй байсан учраас  Винсент Фордыг зохиосон гэх болжээ.  Форд бол Боб Марлигийн багын найз байсан бөгөөд Ямайкийн Кингстон хотын Тренчтаунд шөлний газар ажиллуулдаг байжээ. Цомогт багтсан зарим дуунуудын зохиогчид гэр бүлийн бусад найзууд, хамтлагийн гишүүд зэрэг олон хүний нэр байдаг боловч бүх дууг Марли л бичдэг байв. Тухайн үед Марли өөрийн хуучин хамтардаг байсан компани болох Cayman Music-тэй гэрээний маргаантай байлаа. Тэгээд өөрийн шинэ дуунуудаа Cayman music-ийн гэрээний хязгаарлалтаас зайлсхийж бусдын нэрээр бичдэг байсан нь энэ юм. Дараа нь Марлигийн менежер асан Дэнни Симс роялти болон дуунуудын өмчлөх эрхийг авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Марли дуунуудыг бичсэн боловч өмнөх гэрээнүүдэд өгсөн үүрэг амлалтаас зайлсхийхийн тулд Форд үүрэг өгсөн гэж мэдэгдсэн аж.  

     Энэ дууны үгийг Ямайкаас өөр хотын иргэд "Хэрэв эмэгтэй хүн байхгүй бол уйлах шалтгаан байхгүй" гэж буруугаар орчуулдаг аж. Энэ дуундаа Марли өөрийн өссөн Кингстон дахь нийтийн байр болох болох Тренч Тауны тухай дурдсан байдаг. Дууны үгэнд мөн Ямайкад алдартай өглөөний цай болох эрдэнэ шишийн тухай дурсана. Wailers хамтлагийн басс гитарчин Эстонн 2012 онд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ дуу мэдээж эмэгтэй хүн, эх хүний хүч чадлын тухай юм. Мөн ноён нуруутай эмэгтэйг хүндэлж, хайрлаж байгаарай гэсэн утгыг оруулж, "Хүчирхэг эмэгтэй, эрэгтэй хүнээс шалтгаалахгүй. Амжилтанд хүрсэн эрэгтэй хүн болгоны ард сайн эмэгтэй  байдаг" гэж ярьжээ.