images

Авзага


     Улаанбаатар хотын төв цэг болох Худалдаа хөгжлийн банк, UBH төвийн хажууд “Авзага” нэртэй арав орчим давхар барилга бий. Үүнийг Булган аймгийн Гурванбулаг сумын хойд хэсэгт байдаг Авзага хайрхан уулын нэрээр нэрлэжээ. Энэ барилгыг барьсан Авзага трейд” компанийн үүсгэн байгуулагч Мэндбаяр Булган аймгийн уугуул бөгөөд төрсөн нутгийнхаа Авзага уулын нэрээр компаниа нэрлэжээ. Монголчууд уул усныхаа нэрээр аливаа зүйлийг нэрлэдгийн жишээ энэ.  Хуучин цагт тэрхүү уулын нэрээр нэрлэгдсэн Авзага хайрхан уулын хошуу нь сум байж байгаад татан буугджээ.