images

“Би монгол эр хүн”


 “Алтан нөхөд”, “Тогтохоо болилоо”, “Хоёр Маргаз уул” зэрэг  уран бүтээлээрээ олны талархлыг хүлээсэн дуучин Б.Батболд “Би монгол эр хүн” дууныхаа талаар нэгэн сайтад ингэж хуучилжээ.

"Энэ дуу 2008 онд гарсан даруй̆даа хит болсон. Уул нь хамгийн анх Завханы гавьяат С.Батсүх маань өөртөө захиалсан ч дуулаагүй юм билээ. Залуу дуучдаар дуулуулахаар шийдэж хэд хэдэн уран бүтээлчдийн дунд бэсрэг шалгаруулалт явуулсан юм.Түүнд нь би тэнцсэн. Түүнээс өмнө Н.Цэвээнравдан багш “Би монгол эр хүн” дууны аяыг хийхээр ажиллаж байхад би шүлгийг нь уншиж үзээд шууд л “миний дуу” гэж хэлсэн нь төдөлгүй л биеллээ олсон дооС.Батсүх гавьяат маань болохоор дуугаа тайзан дээр дуулахгүй хадгалаад л яваад байсан. Тэгэхээр нь би “Энэ сайхан дууг та одоо нэг тоглолт дээрээ дуулаач,  нийтэд сонсговол сайхан шүү дээ” гэж байн байн шалгаана. Гавьяат “Байж бай, арай болоогүй байна” л хэлдэг. Тухайн үед ч С.Батсүх гавьяатыг тоглолт бүрд нь дагаад л явдаг ажилтай байлаа. "Та одоо нөгөө дуугаа дуулаарай" гэхэд “Тэгнэ, би дуунуудаа зарлахаар чи миний зарласанг харин олж тавиад байгаарай” гэдэг. Тэрнээс хойш “Монгол эр хүн” дууг дуулахыг нь хүлээгээд л байлаа. Тэгтэл нэг өдөр Батсүх гавьяат "хүрээд ир, эр хүн дууг чамаар дуулуулахаар санал болголоо, яруу найрагч нь сонсьё" гэхэд нь шууд л гүйж очоод дуулсан. Анхны С.Батсүх гавьяатын дуулсан хөгжмийн найруулгыг нь өөрчлөлгүй "Анир" студи дээр очоод хоолойгоо бичүүлж байсан юм" 

Эх сурвалж: https://www.24tsag.mn