images

“ОБЕГ-ын харьяа албаны үнэрч нохойнуудыг тэтгэвэрт гарсан хойно нь ч улсын тусгай хамгаалалттай газар ажиллуулах боломжтой”


       Албаны нохойг үйл ажиллагаандаа оролцуулдаг төрийн байгууллагуудын анхдугаар чуулганы үеэр ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн сургалтын албаны дарга Ш.Отгонжаргал ингэж ярилаа. Тус чуулганаар үнэрч нохойг төрийн байгууллагад ашиглах аргачлал, ажил үүргийн хуваарийг тодорхойлж, стандартыг боловсруулах асуудлыг хэлэлцүүлсэн байна. Олон улсад албаны нохой нь зургаан жил орчим ажиллаад тэтгэвэрт гардаг гэнэ.