images

"Чамаараа би зөндөө гоёсон"


     Яруу найрагч Б.Лхагвасүрэн эхнэр Баасандаа зориулан “Чи бидэн хоёр”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Чамаараа би зөндөө гоёсон”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” зэрэг олон шүлэг тэрлэжээ. Түүний дотроос “Чамаараа би зөндөө гоёсон” шүлэг нь хоёр жилийн өмнө дуу болсон юм. Хэдийгээр найрагч амьд ахуйдаа дуу болохыг нь сонсоогүй ч тэртээ 2000 онд шүлгийг нь ноотолж ая бичсэн хөгжмийн зохиолч Б.Цэвээнсүрэн гэргий Баасанд нь сонсгож, зураач хүү Л.Саранхөхөөг дууны клипэнд тоглуулж, Баасан гуайн залуугийн төрхийг зуруулсан байна. Харин дуучнаар Налайх дүүргийн нэгэн ахлах сургуулийн багш Ц.Отгонсүрэнг сонгожээ. Учир нь Б.Цэвээнсүрэн багш 2017 онд нийслэлийн дунд сургуулиудын дуу хөгжмийн багш нарын дунд анх удаа “Дуучин багш” тэмцээн хийжээ. Тэгэхэд Ц.Отгонсүрэн дэд байранд шалгарсан ч түүний шагналд олгох ёстой 500 мянган төгрөг байгаагүй тул шагналын мөнгөний оронд дуу хийж өгөхөөр амласан байна. Ингээд удаагүй байтал Б.Цэвээнсүрэнгийн хүүхэд аавынхаа номын санг ухаж байгаад нэгэн хавтастай бичгийг унагавал тэр дотор “Чамаараа би зөндөө гоёсон” дууны нот байж гэнэ. Тэрбээр уг нотыг 2000 онд бичсэн ч дуу болгож чадалгүй мартсан байж. Ийнхүү Ц.Отгонбаяр руу утас цохиж дуулгаснаар “Чамаараа би зөндөө гоёсон” дуу дуучин эзнээ олсон түүхтэй гэнэ.

Эх сурвалж: Livetv