images

“Anti-Hero”


     “Anti-Hero” дуу нь Тэйлор Свифтийн “Midnights” нэртэй арав дахь цомгийн дуу юм. Тэйлор Свифт, Жек Антоноф нарын зохиосон энэ дууг Свифтийн хар дарсан зүүд, өөрийгөө үзэн ядах зэрэг сэтгэл зүйн байдлаас нь санаа авч бүтээсэн ажээ. Энэ дууны шүлгийн хоёр дахь бадгийн эхний өгүүлбэрт  "Заримдаа би хүн бүрт сайхан эмэгтэй шиг санагддаг. Гэвч бидний толгойд жижигхэн мангас байж л байдаг” гэжээ. Т.Свифт Инстаграмм хуудсаараа дамжуулан, дуундаа ямар бодол санаа агуулж байгаагаа хуваалцсан байна. Ингэхдээ “Anti-Hero" бол миний бичсэн хамгийн дуртай дуунуудын нэг. Би өмнө нь өөртөө итгэлгүй байдлын  талаар ийм нарийн ширийн зүйлийг судалж үзээгүй юм байна лээ. Энэ дуундаа би өөрийнхөө үзэн яддаг бүх зүйлийг ил гаргаж, түүнтэйгээ нүүр тулж байгаагаа илэрхийлэхийг хүссэн. Бид өөрийнхөө сул тал, үнэн дүр төрхөд дургүй байдаг, гэвч тэр яг чиний нэг хэсэг байдаг. Тиймээс ч бид одоо байгаа үнэнтэйгээ эвлэрэх ёстой" гэсэн байна.

“Anti-Hero” дууны клип 10 дугаар сарын 21-нд Свифтийн албан ёсны YouTube сувгаар цацагдсан бөгөөд нийт 93 сая хүн үзсэн байна. Түүнчлэн “Spotify-ийн түүхэн дэх  нээлтийн өдрийн хамгийн их хандалтыг авсан дуу болсон юм. 

Эх сурвалж: Storyofsong.com